2021-01-25

Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн  QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211233 удаа уншуулсан  байна.  Иргэд  зорчсон газар бүртээ QR код уншуулах  нь хоёр талт  эрсдэлээс хамгаална.  Юуны түрүүнд  өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна.  Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалах  сайн талтай юм.  Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын голомт  дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг  тогтоож ажилласан байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ШОШГО: