Халдвар тархаж эхлэхэд хүн амын дунд бэлтгэлээ хангах нь чухал гэв

580
medeelel-eruul-mendiin-yam-2020
Халдвар тархаж эхлэхэд хүн амын дунд бэлтгэлээ хангах нь чухал гэв

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ /2020-03-03/. Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд коронавирусийн Covid-19 халдвар, 9 оронд шинээр бүртгэгдээд байна.

БНХАУ-д covid-19-ийн халдварыг хумиж, хянаж эхэлсэн гэсэн сайн мэдээтэй байна. Гэхдээ орон орны тохиолдлууд өөр өөр байгаа гэдгийг онцолж байлаа. Шинэ коронавирус буюу Covid-19-ийн халдвар нь гэр бүлийн хүрээнд болон халдвар тархсан улс орнуудад зорчсон иргэд халдвар авах эрсдэл өндөр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дайчилгаанд бэлтгэгдсэн байсан эмч нараас авто тээврийн хяналт, тусгаарлах эмнэлгүүдэд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 6-аас хойш нийтдээ 810 хүнийг ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 401 иргэнийг тусгаарлаж, хяналтад аваад байна. Мөн өнөөдөр өглөө буусан Туур-Улаанбаатар чиглэлийн онгоцоор буусан иргэдээс 16-г нь тусгаарлаж, хяналтад авсан бөгөөд үзлэг үргэлжилж байна.

ДЭМБ-ЫН АЖИЛТАН О.АРИУНТУЯА:

-ДЭМБ-аас коронавирусийн халдварыг цар тахал гэж нэрлээгүй байна. БНСУ, Итали улс анхаарал татаж байна. Нийт 38 улс 10-аас доош тохиолдолтой. Дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байгаа.

ЖКоронавирусийн халдвар хурдан тархаж байгаа ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой гэдгийг харуулж байна. Хөдөлгөөний хязгаарлалт хийх, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авах нь чухал. Халдвар тархаж эхлэхэд хүн амын дунд бэлтгэлээ хангах нь чухал гэлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу