Хатуу хөл хориог 1 сарын 6 ны 06:00 цаг хүртэл тогтоолоо

Улсын онцгой комисс 12:00 цагаас хуралдаж, энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд /14 хоног/ нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргажээ. Энэ удаад хатуу хөл хорио тавих санал гаргасан гэж эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар улс орны эдийн засаг чухал ч, нийгмийн эрүүл мэнд хамгийн чухал гэж үзсэн байна.

Ингэснээр зөвшөөрөгдсөн 15 байгууллага үйл ажиллагаа явуулна.

1.Эрчим хүч, дулаа, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
2.Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
3.Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
4.Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх байгууллага
5.Банкны үйл ажиллагаа
6.Хэвлэл мэдээлэл, шуудан, илгээмжийн үйл ажиллагаа, харилцаа холбоо
7.Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, наториатотын үйл ажиллагаа
8.Төрийн захиргааны байгууллага
9.Хүүхэд хамгаалах төвүүд, асаргааны байгууллага
10. Буян, оршуулгын үйл ажиллагаа
11. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
12.Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
13.Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
14. Тусгай чиг үүргийн байгууллага
15.Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр

TAGS: