more

Social Media

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг татан авлаа!

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Барс импекс” ХХК-ний худалдааны төвийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ-тэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 29-ний …

hayag-shoshgo

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Барс импекс” ХХК-ний худалдааны төвийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ-тэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргүүлж ажиллалаа.

~Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг татан авлаа!~

Шалгалтаар тус аж ахуйн нэгжийн эрүүл ахуйч эмч болон дотоод хяналтын ажилтныг байлцуулан нийт 29 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

Шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл тодорхойгүй 4 нэр төрлийн зөгийн бал худалдаалсан.

Хаяг шошгын зөрчилтэй импортын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хатаасан жимс, бууз, банш, хадгалж, худалдаалж байсныг татан авалт хийлгүүлэв. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн