2019-11-06

“Хогоо ангилж, Хотоо цэмцийлгэе” уриан дор нэгдэхийг уриаллаа

hog-angilal
"Хогоо ангилж, Хотоо цэмцийлгэе" уриан дор нэгдэхийг уриаллаа

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага хамт олныхоо дунд “Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ.

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлсэн. Хог ангилах явц зардал өндөр учир дахин боловсруулагдаж, хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн болон очих боломжтой хог хаягдлууд шатаагдаж байгальд, хүнд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Учир нь ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л арга бий. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. Агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог.

2018 оны байдлаар Нийслэл хотод хөрсний бохирдол 89 хувь байгаа нь 2015 онд хийсэн судалгаатай харьцуулахад 17 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд жил ирэх тусам хүмүүсийн хэрэгцээ, шаардлагаас үүдэн хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр л байна.