Цаг шатахуун барсан “ШӨНИЙН ХӨЛ ХОРИО” гэж ундууцав

Jargalsaikhan
Б.Жаргалсайхан

Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан Б.Жаргалсайхан нь хэзээний л хэдэр, ёдор аашаараа олонд танигдсан нэгэн.

Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй цаг үед зарим нэг шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал шөнийн 23:00 цагаас үүрийн 06:00 цаг хүртэл хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьсон.

Энэхүү шийдэрт ундууцсан эрхэм өөрийн цахим хуудаснаа, 

23 цагаас хойш Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон нь бас иргэдийн уур бухимдал төрүүлсэн ажил болжээ. 23 цагаас хойш Зайсангийн гүүр давах гэж буцсаар Улиастайгаар давах юм даа. Хаагуур харих вэ, торгууль төлөөд явчих уу гэхэд “Буц” гэхээс өөр хариулт үгүй.

23 цагаас дэмий тэнээд баар саванд ороод байх бололцоогүй байхад. Шалган бүр дээр 50-200 машинтай жолооч нартай хэрэлдэж байна. Тэр жолооч нар тэндээ хоноогүй учраас харьсан л байж таарна.

Шууд гэрт нь хариулахын оронд баахан гэр хороолол, энд тэндхийн нүх сүвээр явуулах хэрэг юу байна. Ер нь тэгээд Шөнийн цагаар вирус тардаг гэж ямар эрдэмтний зөвлөл шивнээд байна вэ.

Баар, зочид буудлаа хаачихсан байхад хаашаа тэнэх вэ дээ. Цаг, шатахуун, хөрөнгө мөнгө барсан Шөнийн хөл хорионоос илүү вакцинжуулалтаа эрчимжүүлээч ээ Шадар сайд аа” хэмээжээ.