2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 24 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин 26;
- Аи-92 автобензин 28;
- Дизелийн түлш 21;
- ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.
Бөөний борлуулалтын үнийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот дахь “Магнай трейд” ХХК-ийн дизелийн түлшний бөөний үнэ 50 төгрөгөөр, Дорнод аймаг дахь дизелийн түлшний бөөний борлуулалтын үнэ 40-100 төгрөгөөр тус тус буурсан бол бусад компани болон аймгуудын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бөөний үнэд өөрчлөлт ороогүй байна.
УУХҮЯ