more

Social Media

Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчино

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл хатуу …

hol-horio

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан.

Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо.

Тодруулбал, УОК-ын шуурхай хуралд эмч, ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулсанаар өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцож болохоор болж байна.

Author Press-Service Mongolia

Author Press-Service Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн