more

Social Media

ӨМНӨГОВЬ: Хүүхдийн зуслан байнгын цахилгаантай болно

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас Буянт хотхон хүүхдийн зуслан хүртэл 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг барьж байгуулах ажлыг хийж байна. Ирэх 6-р сард дуусгаж ашиглалтад оруулах юм. Энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж. Уг ажлыг гурван компани нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа юм байна. ~Хүүхдийн зуслан …

omnogobi-huuhdiin-zuslan

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас Буянт хотхон хүүхдийн зуслан хүртэл 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг барьж байгуулах ажлыг хийж байна. Ирэх 6-р сард дуусгаж ашиглалтад оруулах юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж. Уг ажлыг гурван компани нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа юм байна.

~Хүүхдийн зуслан байнгын цахилгаантай болно~

Ийнхүү хүүхдийн зуслан байнгын гэрэл цахилгаантай болсноор хүүхдүүд зуныхаа амралтыг ая тухтай орчинд сурч боловсрон өөрсдийгөө хөгжүүлж өнгөрүүлэхэд дөхөм болох юм. Тус хүүхдийн зуслан нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Даланзадгаас 35 километрт байрладаг.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн