more

Social Media

“COVID-19” халдвараас сэргийлэх ажлын хүрээнд багш нар эргүүлд гарч байна

"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагааг өнөөдөр Арвайхээр сумын 5-р сургуулийн багш нар Аюуш баатрын талбайд үүрэг гүйцэтгэв. Долоо хоног бүрийн Баасан гарагт албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, талбайд эргүүлээр ажиллаж маск зүүгээгүй насанд хүрсэн иргэд, хүүхдүүдэд шаардлага тавьж, маск зүүлгэх, гудамж талбайд тоглож байгаа хүүхдүүдийг тараах, шаардлагатай тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай холбоо …

oworhangai-bagsh-erguul-01

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагааг өнөөдөр Арвайхээр сумын 5-р сургуулийн багш нар Аюуш баатрын талбайд үүрэг гүйцэтгэв.

Долоо хоног бүрийн Баасан гарагт албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, талбайд эргүүлээр ажиллаж маск зүүгээгүй насанд хүрсэн иргэд, хүүхдүүдэд шаардлага тавьж, маск зүүлгэх, гудамж талбайд тоглож байгаа хүүхдүүдийг тараах, шаардлагатай тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай холбоо барьж гэрт нь хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.

~”COVID-19″ халдвараас сэргийлэх ажлын хүрээнд багш нар эргүүлд гарч байна~

Түүнчлэн ахлах ангийн сурагчид маск зүүж хэвшээгүй, эцэг эхчүүд хүүхдүүдээ агаар салхинд гаргаж явахдаа өөрсдөө маскаа зүүчээд хүүхдэдээ зүүлгээгүй байдал нэлээдгүй ажиглагдаж байсан ба энэ бүхэнд санамж анхааруулгыг өгч ажиллаж байна.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн