Сүүлийн үед урлаг, соёлд хийсэн бүтээснээрээ цойлон яваа дунд үеийн эмэгтэйчүүд маань өөртөө эрс өөрчлөлтийг хийсээр байна.
Илүүдэл жингүй галбирлаг бие, өөгүй толигор арьсыг хүсдэггүй хэн байхав. Тиймээс ч эрүүл амьдралын хэв маяг, гоо төрхөөр эргэн ирсэн бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй СТА, Жүжигчин Г.Ундармаа.
Найруулагч, продюсерийн үүрэг гүйцэтгэж олон олон уран бүтээлийн ард амжилттай гарсан тэрээр сүүлийн үед нүүр будалт, дасгал хөдөлгөөн, бүжиг гээд ер нь өөрийн амьдралын хэмнэлээр хувийн “влог” хийх болсон.
~Орчин цагийн хэмнэлд уусч чадвал Г.Ундармаа шиг…~
Энэ жил 46 настай ч орчин цагийн хэмнэлд өөрийгөө уусгаж чадвал хэрхэн залуулаг, цоглог, гоолиг байж болдгийг өөрөөрөө үлгэрлэж буй.