2021-03-29

ОХУ. МУГЖ Г.Ариунбаатар удаан хугацааны дараа тайзнаа гарч, ГАН тайлагдав

ariunbaatar
ОХУ. МУГЖ Г.Ариунбаатар удаан хугацааны дараа тайзнаа гарч, ГАН тайлагдав

МУГЖ, дуучин Г.Ариунбаатар тэртээ 2015 П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд тэргүүлж дэлхийн хэмжээний уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цаг саяхан мэт. Энэ том тэмцээнд ялсан анхны монгол хүн болсноороо ч онцлогтой.

Эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт мандуулж яваа уран бүтээлчийн ган тайлагдаж, уран бүтээлдээ эргэн орсон тухайгаа цахим хуудаснаа мэдээлжээ.

Ингэхдээ МУГЖ, дуучин Г.Ариунбаатар ОХУ /2021-03-19/, 

Дэлхий нийт цар тахалтай тэмцэж, зарим нь ялж, ялагдаж ч байх шиг байна! Жил шахуу гэртээ сууж, мэргэжлээсээ хол байсан би театртаа ирээд сар гаруй хугацаанд сургуулилтаа хийж ёстой л өөрийнхөө хувьд ган тайлагдаж байна! Цаашид нөхцөл байдал Дэлхий даяар сайн сайхан талдаа эргээсэй гэж залбирч сууна!

Монголчууд маань амаргүй даваатай нүүр тулж байгаа ч хариуцлагатай байж эрсдэл багатай даван туулна гэж итгэж хүлээж байгаа! Миний хувьд /2021-03-19/-ний өдөр Баритон хоолойн оргил бүтээлүүдийн нэг болох Дж.Верди “Трубадур” дуурийн Граф Ди Луна-н дүрийг бүтээв” хэмээв.