Халамжит гэргий, үлгэр жишээ мөрдөстэй ээж М.Мөнхшүр

tsagdaa-Monhshur-03
Халамжит гэргий, үлгэр жишээ мөрдөстэй ээж М.Мөнхшүр

Гэмт хэрэг, зөрчил тойрсон элдэв асуудлыг олон нийтэд мэдээлдэг мөрдөстэй хөөрхөн бүсгүйг та бид хэдийн таних болсон билээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр.

Уншигчид түүнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн МҮОНТ-ээр хүргэдэг “Амрыг эрье” хөтөлбөр, “Монгол HD”телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн “Сэрэмжлүүлэг” булангийн хөтлөгч гэдгээр нь андахгүй.

Төрийн хатуу чанга албыг цалгардуулалгүй, хариуцлагатай ажиллана гэдэг бүсгүй хүнд амаргүй даваа. Учир нь ар гэр, үр хүүхэд тойрсон асуудал бүсгүйчүүдийн нуруун дээр ирдэг нь нууц биш ээ.

Ахмад М.Мөнхшүрийн хувьд гурван хүүхэдтэй бөгөөд түүний хань Цагдаагийн байгууллагад ажилладаг нэгэн аж.

Нөхөртөө халамжит гэргий, үр хүүхэддээ үлгэр жишээ ээж, төрийн албанд хариуцлагатай алба хаагч М.Мөнхшүр нэгэн ярилцлагын үеэр хэлэхдээ,

Ахмад М.МөнхшүрБи гурван хүүхэд төрүүлсэн ч жирэмсэн байхдаа нэг ч удаа “Хамт эмнэлэг явъя” гэж нөхөртөө хэлж үзээгүй. Нөхрийгөө ажлаа таслахгүй цалингаа бүтэн аваг л гэж боддог. Ямар сайндаа би нэг эмч дээр гурван удаа жирэмсний хяналтад орсон юм. Тэгсэн сүүлийнх дээр “Чи нөхөртэй юу. Эмчдээ үнэнээ хэлчих. Дандаа л ганцаараа явж харагдах юм” гэсэн.

Төрийн албыг тасалдуулахгүй, доголдуулахгүй иргэд олон нийтэд түгээх, сурталчлахын хажуугаар гурван хүүхдэдээ сайн ээж байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн яваа танд амжилт хүсье.