Үдэш бүр, өрх бүрийн хойморт урилгагүй зочлон дэлгэцээр үдэш бүр үзэгчидтэй учран золгодог хүмүүс бол нэвтрүүлэгч, хөтлөгчид. Цаг үеийн мэдээ мэдээллийг ард олондоо хүргэхийн хажуугаар нэвтрүүлэгчид тухайн телевизийнхээ нүүр царай болсоор ирсэн.
Өөрийн хөдөлмөр зүтгэл, залуу нас аа “UBS” телевизед зориулж, нүүр царай нь байж ирсэн Г.Оюунцэцэг нэг л өдөр өрх тусгаарлаж, “NTV” телевизийн эфирт шинэлэг өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.
UBS телевизийн “City news” мэдээллийн хөтөлбөрийг олон жил хөтөлж, дуу хоолой нь хэдийнээ үзэгчдийн сонорт хоногшсон түүнийг өөр телевизийн эфирээр гарахад гайхах басхүү эвгүйцэх олон байсан нь нууц бишээ.
Цаг үеийн мэдээ мэдээллийг ард олондоо хүргэхийн хажуугаар нэвтрүүлэгчид тухайн телевизийнхээ нүүр царай болдог нь бичигдээгүй хууль.
Тэгвэл үзэсгэлэнт нэвтрүүлэгч маань шинэ байгууллагаа орхиж, телевизийн эфирээс хөндийрсан тухайгаа хэлж, эфиргүй бөгөөд эрх чөлөөтэй амьдралаа баяр жаргалтайгаар эхлүүлжээ.
Г.Оюунцэцэг “Намаасаа гарчихлаа, Ноосоо тушаачихлаа, Одоо хариад авгайгаасаа салчихвал ажил ч цэгцэрхнээ гэсэн гэл үү.
Магнаг үсэгтэй тугийг магнай дээрээ мандуулж баахан л явлаа.
Одоо гурван үсгэнд ямар ч хамааралгүй болсон Оюуна нь. Эрх чөлөө ханхлуулсан шигээ өөрийнхөөрөө амьдаръя даа тийм ээ. Эфиргүй өдрүүд эхэллээ.
За кадрт амьдарна аа…Гуниглаагүй ч гунигтай уншигдаад бна уу даа. Зиааг.. Хаана сайхан байна тэндээ л бай, Хэнтэй жаргалтай байна түүнтэй л бай…” хэмээн бичжээ.