more

Social Media

БНХАУ: Цагдаагийн олимпоос жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй "Цагдаагийн олимп"-д Монголын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид амжилттай оролцож байна. Тухайлбал, өчигдөр /2019-08-12/ жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-н жинд гавьяат тамирчин, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч С.Батгал …

tsagdaagiin-olymp-01

БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д Монголын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид амжилттай оролцож байна.

Тухайлбал, өчигдөр /2019-08-12/ жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-н жинд гавьяат тамирчин, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч С.Батгал нар зодоглож, алтан медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 95 кг-н жинд өрсөлдсөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох мөнгөн медаль хүртлээ.

“Цагдаагийн олимп” өнөөдөр жиү жицүгийн төрлөөр үргэлжилж байна.

service

service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн