more

Social Media

МУГТ Н.Төгсцогт анхны ялагдлаа хүлээв

Мэргэжлийн боксын WBC холбооны ээлжит тулаанууд өчигдөр буюу /2020.02.09/ АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center”-т зохион байгуулагдлаа. Энэ үдшийн хамгийн оргил тулаан болох WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсний төлөө Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг хамгаалагч Гари Рассель Жр. нарын хооронд болж, өндөрлөлөө. 12 үе …

tulaanch-Togstsogt

Мэргэжлийн боксын WBC холбооны ээлжит тулаанууд өчигдөр буюу /2020.02.09/ АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center”-т зохион байгуулагдлаа.

Энэ үдшийн хамгийн оргил тулаан болох WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсний төлөө Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг хамгаалагч Гари Рассель Жр. нарын хооронд болж, өндөрлөлөө.

12 үе үргэлжилсэн ширүүхэн тулааны эцэст шүүгчдийн саналаар Гарри Рассель Жр. ялж WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалж байна.

Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулаад байсан. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн