more

Social Media

Хакүхо М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүмиг унагаж 13 даваа, 1 унаатайгаар 43 дахь түрүүгээ авлаа. Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа хүртэх болсон Их аваргаас энэ үеэр сэтгүүлч ярилцлага авсан юм. Тэрбээр, “Кюүшюү башёд 3 жил түрүүлээгүй байсан, их баяртай байна. Энэ удаа өдөр …

daaajargal

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүмиг унагаж 13 даваа, 1 унаатайгаар 43 дахь түрүүгээ авлаа.

Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа хүртэх болсон Их аваргаас энэ үеэр сэтгүүлч ярилцлага авсан юм.

Тэрбээр, “Кюүшюү башёд 3 жил түрүүлээгүй байсан, их баяртай байна. Энэ удаа өдөр бүр л эрх хүч нэмэгдэж байлаа. Гуравдугаар сард авсан гэмтэл бэртлээ давж гарч чадлаа. Бэлтгэл их сайн байсан. Башёгийн сүүлийн барилдаанд давж ялалтаар дуусгамаар байна” гэлээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн