2021-04-05

Чөлөөт бөхийн Ази тивийн аваргын төлөөх тэмцээнд 20 бөх хүч үзнэ

asin-championship-almathy
Чөлөөт бөхийн Ази тивийн аваргын төлөөх тэмцээнд 20 бөх хүч үзнэ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 13-17-нд Казахстаны Алматы хотод зохион байгуулна.

Монголын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багаас тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Энэ тэмцээний өмнө “Токио-2020” оны зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрлийн эрх олгох тэмцээн дөрөвдүгээр сарын 9-11-нд болно. Энэхүү эрхийн төлөөх тэмцээнд Монголын шигшээ багаас 10 тамирчинг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос нэр заан тодруулсан билээ.

~Чөлөөт бөхийн Ази тивийн аваргын төлөөх тэмцээнд 20 бөх хүч үзнэ~

Тодруулбал, олимпын наадмын эрх олгох уг тэмцээнд эрэгтэйчүүдээс 57 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар барилдах бол эмэгтэйчүүдээс 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 53 кг-д ОУХМ Б.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар хүч үзнэ.

Тус 2 тэмцээнд оролцох нийт 30 тамирчин дөрөвдүгээр сарын 7-ны өдөр багш, дасгалжуулагчдын хамт “Хүннү Эйр” компанийн тусгай үүргийн нислэгээр Алматы хотыг зорино.