2021-01-09

Ө.Батцэцэг Монголын анхны ФИФА зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

МХБХ-ны шүүгч Ө.Батцэцэг ОУХБХ-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

Ө.Батцэцэг МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Тэрээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм.

Энэ ташрамд дурдахад Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байна.

Эх сурвалж: МХБХ

TAGS: