2019-12-16

Автозам ашигласны төлбөр шинэчлэх шийдвэр хүчингүй боллоо

НИТХ-ын хуралдаанаар 12 дугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Улмаар “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний […]

2019-12-13

Автозам ашигласан төлбөрийг эргэн харж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэв

Автозам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Хотын захирагч С.Амарсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны удирдлагаас надад өгсөн […]

2019-12-09

Зам ашигласан төлбөр нэмэгдэхийг эсэргүүцсэн “Машинтай жагсаал” 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

Авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэн Б.Цэгмид, “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019-12-09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг ард түмэнд үүрүүлэх гэж байна гэсэн утга бүхий энэ жагсаал замбараагүй явагдаснаас үүдэлтэйгээр замын хөдөлгөөнд ихээхэн саад учирч байгааг холбогдох албаныхан […]

Ирэх оны төсвийн 30 хувийг авто замын салбарт зарцуулна гэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргав. Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. […]