2020-01-28

БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцөв

Дорнод аймгийн хувьд Хятад улстай 2 боомтоор харилцаж байгаагийн хувьд шинэ коронавирусийн халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үзээд Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус тус хүргүүлээд байгаа билээ. Аймгийн удирдлагаас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай уулзалт хийж […]

2020-01-07

Хөх мөрнөөс загас барихыг 10 жилийн хугацаатай хориглов

БНХАУ-ын Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6300 км урттай Янцзы(Yangtze) мөрний экосистем, түүний биологийн олон янз байдлыг бүхэлд нь хамгаалах зорилгоор загас барихыг 10 жилийн хугацаатай хориглосон шийдвэр гаргаснаа Ази тивд зарлалаа. ~Хөх мөрнөөс загас барихыг 10 жилийн хугацаатай хориглов~ Дээрх хориг тус мөрний дагуу амьдардаг 280 мянган загасчны санхүүд нөлөөлөх […]

2019-12-24

СТА С.Ариунбямба Хонг Конгийн кино урлагт хөл тавилаа

БНХАУ-ын алдартай жүжигчдийн тоглосон “Чан Ан дахь хамгийн урт өдөр” /longest day in Chang’an/ кино олон нийтэд хүрч эхлэх аж. Маргаашаас /2019.12.25/ “Asian box” кино сувгаар гарч эхлэх уг кинонд Монгол Улсаас СТА С.Ариунбямба Тангудад эзлэгдсэн Түрэг улсын Ма Гэ Ар дэд даамлын дүр бүтээсэн билээ. ~СТА С.Ариунбямба Хонг Конгийн кино урлагт хөл тавилаа~ Тодруулбал, […]

2019-12-24

Г.Маргад “The Chinese bridge-2019″ тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

Г.Маргад нь БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын ангид сурдаг бөгөөд урд хөршид нэлээд томд тооцогддог, дөрвөн үе шаттай зохион байгуулагддаг “The Chinese bridge” тэмцээнд оролцож байгаа билээ. CCTV болон Confucius institute хамтран дэлхийн 196 орноос БНХАУ-д суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “The Chinese bridge – 2019” хятад хэлний тэмцээнд […]

2019-11-21

Бэлэг дурсгалын зүйлсийг эртний эдлэл хэмээн борлуулдаг байжээ !

“БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулахад урд хөршийн алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон зоосон мөнгө хадгалж байсныг илрүүлэн хураасан аж. Тэд “БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна” гэх зарыг […]

2019-11-04

БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулжээ

2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явууллаа. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын […]

ФОТО: БНХАУ-ын Зэвсэгт хүчний сүр жавхлант баярын жагсаал

БНХАУ улс байгуулагдсаныхаа 70 жилийг тохиолдуулан 10 ду­гаар сарын 1-нд Бээжин хотноо томоохон баярын жагсаал зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд бий болгосон орчин үеийн, хүчирхэг үндэсний батлан хамгаалахын бо­лон зэвсэгт хүчний салбарынхаа ололт амжилтуудыг бүх нийтэд дэлгэн харууллаа. Хятад улс сүүлийн хэдэн жи­лийн хугацаанд зэвсэгт хүчний салбартаа асар их шинэчлэл хийс­ний дараа анх удаагаа парад зо­хион […]

Ширээний теннис дэх Хятадын ноёрхол үргэлжилсээр

Ширээний теннисний дэлхийн аваргын тэмцээн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд БНХАУ-ын шигшээ баг бүх төрөлд түрүүлсэн байна. Токиогийн олимпын өмнөх хамгийн том сорилго болох энэхүү тэмцээнд Хятадын шигшээ баг хамгийн шилдэг нь гэдгээ батлан харуулсан  юм. Багийн төрөлд Хятадын шигшээтэй нэгдүгээр байрын төлөө тоглож нэг ч ялагдалгүй ялалт байгуулсан байна. Хятадын ширээний […]

2019-02-14

Замын-Үүд боомтын цогцолборыг 9 дахин томруулж, өргөтгөнө

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлнэ. Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ болон төслийн ажилтнуудыг /2019.02.13/ хүлээн авч, боомтын барилга угсралтын ажлын талаар харилцан санал солилцлоо. Замын-Үүдийн боомтоор 1100 м2 […]