2021-05-04

ХӨВСГӨЛ. Ханх суманд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 16:45 цагийн орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод тод мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт, цунамийн талаар мэдээлэл боловсруулдаг www.usgs.gov цахим хуудас Хөвсгөлийн Ханх сумын Турт хэмээх газраас 27 км-ын зайд 5.6 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээлсэн бол Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээгээр газар хөдлөлтийн […]

2021-03-24

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах ЗӨВЛӨМЖ

      Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Тиймээс иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн […]

2021-03-24

Өнөөдөр “ГАЗАР ХӨДЛӨЛТ”-ийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөр

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 24-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” […]

2021-03-24

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд Улаанбаатарын 22.46 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдэв. Он гарснаас хойш манай орны хэд хэдэн бүсэд 4 магнитудаас дээш хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тухай бүрт нь мэдээлж байлаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт […]

2020-07-08

Говь-Алтай аймагт газар хөдөллөө

Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 83 километрийн зайд энэ сарын 4-нд 14 цаг 19 минут 07 секундэд магнитуд нь М=5.1-тэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. ~Говь-Алтай аймагт газар хөдлөлт болжээ~ Үүнээс гадна Улаанбаатарын цагаар энэ сарын 7-ны өдрийн 5 цаг 23 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт […]

2020-05-12

Өмнөговь аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Улаан хад” гэдэг газар сумаас зүүн зүгт 31 км-т өнөө өглөөний 6 цаг 29 минутад 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. ~Өмнөговь аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө~ Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тус сумын Төхөм багийн “Баян […]

2020-03-31

Ж.Дамдинсүрэн: 3.5 дээш магнитудын газар хөдлөлт аюултай нөхцөл байдалд ордог!

Сүүлийн үед манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 2019 онд Монголын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 45757 газар хөдлөлт болсон. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 30 гаруй, хил орчмын бүсэд 15657 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс 3-3.9 магнитудын газар хөдлөлт 150, 4-4.9 […]

2020-03-27

Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч, хохирол учраагүй

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн Ногоон шанд гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т өнгөрсөн шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн […]

2020-03-24

Маргааш газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах албад, […]

2020-03-04

Орхон аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн […]