Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын гэрэлт хөшөө сүндэрлэв
Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд оролцов. 1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, […]