Жинтуул ХХК-ийн “зүсмэл” боорцогноос уут гарсныг шалгав
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот утсанд “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. Жинтуул ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон зөрчлийг илрүүлэн […]