Монгол улс руу зорчихгүй байх анхааруулга гаргажээ!
БНХАУ-ын коронавирусын дэгдэлт Монголд тархах аюул заналхийлж байгаа тул өчигдөр /2020-02-10/ Турк улсын Гадаад хэргийн яам иргэддээ Монгол Улс руу аялахгүй байх анхааруулга гаргажээ. Энэхүү анхааруулгад Хятад-Монголын харилцаа, аялал жуулчлалын үр дүнд Монгол Улсад коронавирусын дэгдэлт үүсэх эрсдэл өндөр байна гэж мэдэгджээ. Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллагын нөөц боломж хязгаарлагдмал байгааг онцолж, […]




