2021-03-22

ЭМЯ: PCR шинжилгээгээр 210 хүнээс халдвар илэрлээ!

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 210 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 10 409 хүнд шинжилгээ хийжээ. Манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5186 болж байгаа бөгөөд Улаанбаатарынх 4284, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол […]

2021-03-19

ЭМЯ: “Ковид19” халдварын 160 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 сорьцод шинжилгээ хийснээс 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ийнхүү улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 4,658 болж байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эмчлэгдээд байна. Шинээр халдвар […]

2021-03-18

ЭМЯ: Өнгөрсөн 24 цагийн байдлаар,158 хүнээс коронавирус илрэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийгээд байна. /2021-03-18/ Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 158 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад 17 044 хүнд шинжилгээ хийжээ. Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 498 тохиолдол бүртгэгдсэнээс 3 212 нь эдгэрээд байна. ХӨСҮТ, Цэргийн […]

2021-03-18

ХУД-ийн 15 дугаар хорооны “Рапид харш”-д хөл хорио тогтоолоо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус […]

2021-03-18

Баянзүрх дүүрэгт “Ковид-19”-ын халдварын голомт зонхилж байна!

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж. ~Баянзүрх дүүрэгт “Ковид-19”-ын […]

2021-03-17

Зөвхөн ЦАГ авсан иргэдээс ШИНЖИЛГЭЭ авч байна

Нийслэлд өнөөдөр /2021-03-17/ “COVID-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 11 цэгт авч байна. Энд Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүрэгт мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээрх цэгүүд орж байна. Сүхбаатар дүүргийн 31, Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль, Чингэлтэйд 50 дугаар сургууль, Багануур […]

2021-03-17

ЭМЯ: 130 хүнээс халдвар илэрч, 9 хүний халдварын эх уурхайг хайж байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, “Сүүлийн хоногт 16,800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,340 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд […]

2021-03-17

БЗД-ийн 26-р хороонд 5 хоногийн хугацаатай ХӨЛ ХОРИО тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ. Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрийн хөл хорионд хамрагдсан бүс буюу Хүннүгийн гудамжны “Home plaza”-гаас зүүн тийш “Жанжин” зах руу нийлдэг гарц, Их […]

72 настай Японы Ерөнхий сайд “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэв

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг Токио хотын эмнэлэгт өнөөдөр хийлгэлээ. Тэрбээр вакцин аюулгүй болохыг олон нийтэд батлан харуулахын тулд камерын дурангуудын өмнө тариулжээ. Ирэх сард АНУ-д хийх айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд вакцин хийлгэж буй С.Ёшихидэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзах гадаадын орны анхны удирдагч болох юм. Японд […]

2021-03-16

ЭМЯ: Өнөөдөр 127 хүнээс “Covid-19”-ын халдвар илэрлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа, “Сүүлийн 24 цагийн байдлаар 11183 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 3083 нь эмчлэгдлээ. Нийт халдвар […]