Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хойшлогдлоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

2020-04-10

Гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

Коронавирусээс сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, хөл хөдөлгөөнөө хязгаарлахаас гадна орон байр, ажлын оффисоо халдваргүйжүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Оросуудын хувьд орон байрны халдваргүйжүүлэлтийг хлороор хийдэг уламжлалтай. Гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа өнөөгийн нөхцөлд гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болохыг сануулж байна. Хүний их эмч, хорт бодис судлаач Алексей Водовозовын хэлж байгаагаар […]

ЧИЛИ: Коронавирусийн халдварын тархалтад хэд хэдэн арга хэмжээг авч байна

Чилийн Бүгд Найрамдах Улсын Боловсролын сайд Раул Фигероа коронавирусний тархалтын үед үүссэн нөхцөл байдалд хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хэрхэн хангаж байгаа талаар болон танхимын сургалтын үйл ажиллагааг буцааж нээхэд ямар бэлтгэл ажил хийж байгаа талаар ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЮНЕСКО-гийн цахим хуудаст байршуулжээ. Тус улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны […]

2020-04-02

“Монгол эм Импекс концерн” ХХК 5 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн хандивлав

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, “Монгол эм Импекс концерн” ХХК-аас 5 000 000 төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн, шарлагын болон утлагын аппарат, амны хаалтыг /2020-04-02/ хүлээлгэн өглөө. Энэ үеэр дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл […]

Владимир Путин уулзсан эмч ХАЛДВАР авчээ

2020-03-24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвар авсан иргэдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилсон юм. Энэ үеэр тус эмнэлгийн ахлах эмч Дэнис Проценко Путинийг хүлээн авч, эмнэлгийн болон өвчтөнүүдийн нөхцөл байдлыг танилцуулсан юм. Энэ уулзалтаас хойш удалгүй эмч Дэнис Проценко шинэ коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдоод байна. Харин Оросын ерөнхийлөгчийн албанаас Владимир Путиний […]

2020-04-01

Дэлхийн банкнаас халдвартай тэмцэхэд зориулж 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, коронавирусний хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусний тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ. […]

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх Засаг даргын захирамж сунгагдлаа

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж […]

Гуравхан сая зүрхнээс ганц ч зүрх бүү зогсоосой…

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн 8А ангийн сурагч Т.Номин-Эрдэнээс ирүүлсэн захидлыг хүргэж байна. Тэрбээр захидалдаа, “Сайн байцгаана уу?Бид бүгдийг коронавирусээс эр зоригтойгоор хамгаалж, өөрийн амь нас, үр хүүхэд, хоол унд, эрүүл мэндээ умартан ард иргэдээ, үр хүүхдээ хамгаалж байгаа та бүхэндээ миний бие Т.Номин-Эрдэнэ маш их талархаж байна. Бид бүхэн хичээл сургуульдаа явж найз нөхөдтэйгээ […]

Гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх […]