Цахим тоглоом, кино театр, номын сан зэрэг газрууд ажиллахгүй!
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн өмчийн аливаа хэлбэрийг үл харгалзан 197 сургууль, 457 цэцэрлэг, их […]