2019-06-13

Их 20 орон криптовалютын талаар голчлон ярилцаж байна

Их 20 орны сангийн сайдууд болон төв банкны удирдлагууд нь криптовалютын талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Их 20 улсын удирдагчид энэ 6 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд Япон улсын Осака хотод чуулна. Тэгвэл тэрхүү чуулганаас өмнө гишүүн улсуудын сангийн сайд нар болон төв банкны удирдлагууд нь уулзаж, олон асуудлаар ярилцаж […]

Криптовалютын тал дээр эерэг зохицуулалт хийхийг хүлээж байна

Энэтхэг улсын дээд шүүх криптовалютын талаар засгийн газрын зохицуулалтын тухай тайланг 3 сарын 29-нд эхний байдлаар сонсохоор боллоо. Эргэн сануулахад Энэтхэгийн дээд шүүхээс улсынхаа засгийн газарт криптовалютын хууль эрхзүйн орчны зохицуулалт, тогтоомжийн тал дээр гаргалгаа гаргана уу хэмээн дөрвөн долоо хоногийн хугацааг олгосон. Тэгвэл уг хугацаа дуусах дөхсөн бөгөөд 3 сарын 29-нд криптогийн талаар байр […]

2019-03-11

ХЯТАД: Блокчейны тосгон болох санааг дэмжив

БНХАУ-ын Зежианг мужийн Венжоу дахь Юдонг нэртэй дүүрэг нь криптовалют болон блокчейн технологийн тал дээр эерэг хандлагатай гэдгээрээ анхаарал татаад байна. Хятадын нийгмийн харилцааны сайт болох “Weibo” дээр бичигдсэн мэдээллээс үзэхэд Юдонг дүүргийн нийт иргэдийн 60 орчим хувь нь криптовалютын талаар мэдээд зогсохгүй, иргэд нь аль хэдийн хөрөнгө оруулалт хийчхээд байгаа гэнэ. Уулархаг бүс нутгийн […]

Ерөнхийлөгч В.Путин криптовалютын хууль тогтоомжоо танилцуулна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улсынхаа засгийн газрыг криптовалюттай холбоотой хууль тогтоомжийг энэ оны 7 дугаар сар гэхэд гаргасан байх үүрэг даалгаврыг өгчээ. Орос улс нь оны эхээр дижитал санхүүгийн өмч гэх ойлголтын тодорхойлолтыг тэлж, криптовалютыг оролцуулан тооцох болсон. Ерөнхийлөгч Путин нийт 47 тогтоол шийдвэрийг баталгаажуулсны дотор, засгийн газрыг Төрийн Думтай хамтран ажиллаж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх […]

Криптовалютын үнэ цэнэ, цаасан мөнгийг давна

Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн CEO Элон Маск нь технологийн салбарын энтрепренер, инновацилаг бизнесмен гэдгээрээ ихээхэн танигдсан билээ. Тэгвэл Элон Маск Биткойны бүтцийг “тун гайхалтай” хэмээн тодорхойлж, цаашдаа криптовалют нь цаасан мөнгөнөөс хамаагүй илүү үнэ цэнэтэй болох болно хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр 2 сарын 19-ны өдөр ARK Invest-ийн подкаст-д оролцох үеэрээ ийнхүү криптовалютын […]

ОХУ: Криптовалютыг хуульчлах хангалттай орчин бүрдээгүй

ОХУ-ын хууль зүйн сайд криптовалютын талаар мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Хууль зүйн сайд Александр Коновалов нь 2 сарын 13-нд засгийн газрын хуралдаан дээр үг хэлэхдээ Орос улсад криптовалютыг хуульчлах, хүлээн зөвшөөрөх хараахан болоогүй гэдгийг онцолжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж буй санхүүгийн системийн хуулийн тогтолцоо нь криптовалютаар төлбөр […]

2019-01-22

АНУ-ын худалдааны компани “Overstock.com” татвараа биткойноор төлнө

Америкийн худалдааны компани Overstock.com нь татварынхаа зарим хэсгийг Битткойноор төлнө гэдгээ 1-р сарын 3-нд өөрийн сайтдаа нийтэлжээ. Overstock нь 2-р сараас эхлэн худалдааны татвараа Биткойноор төлж эхлэх ба саяхан нээлтээ хийсэн криптовалютаар татвар төлөгчдийн платформ болох “OhioCrypto.com”-ийг ашиглах юм байна. Уг компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч “Patrick Byrne” /эртнээс криптог идэвхтэй дэмжигч/ нь дээрх мэдээг […]

“Samsung” компани Английн IPO байгууллагад хүсэл гаргажээ

“Самсунг Крипто Wallet”-ынхоо барааны тэмдгийг Английн IPO байгууллагад бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Энэ нь Самсунг блокчэйн технологийг ирээдүйд гарах төхөөрөмжүүддээ интеграц хийхэд ойрхон байгааг харуулж байна. Электроникийн гигант Самсунг нь ухаалаг гар утсанд суурилсан хувийн блокчэйн сүлжээ болон криптовалютыг танилцуулахад бэлэн болжээ. Одоогоор Английн Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн патентаа авах процесс үргэлжилж байгаа аж. Барааны […]

Хөрөнгө оруулагчид Криптогийн зах зээл рүү “ХҮЧ” хаях хэрэгтэй

Винклевосс Capital хөрөнгө оруулалтын фирмийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид криптогийн зах зээл рүү хөлөө дүрээд байх бус, зоригтой шумбах хэрэгтэй байгаа гэнэ. Хүмүүсийн хүлээлт өөрөө маш их болчихлоор тэр хэрээр тухайн бүтээгдэхүүн, зах зээлийн өргөжилт нь удааширдаг, аль эсвэл дарамт шахалтад ордог нь батлагдсан практик хэмээн Winklevoss Capital-ын түнш Стерлинг Витцке хэлжээ. Тэрбээр 1 сарын […]

Охайо мужийн иргэд криптовалют ашиглаж татвараа төлөх боломжтой

АНУ-ын Охайо муж улс нь криптовалют ашиглаж татвараа төлөхийг зөвшөөрсөн анхны муж болох гэж байна. OhioCrypto.com ажиллаж эхэлснээр, тус мужийн татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь өөрсдийн татвар тооцоог криптовалютаар өгөх боломж нээгджээ. Охайо мужийн сангийн хорооны тэргүүн Жош Мандел “Бид Охайо мужийг криптовалютаар дамжуулан татвар төлөхийг зөвшөөрсөн анхны муж болгох гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. […]