
Өвс нь олдохгүй учир махаар хооллохоор шийдсэн хонинууд
Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан байна. Сумдын мал эмнэлгийн газраас ирсэн мэдээллээр бэлчээрийн доройтол хонь, мал уурагийн дутагдалд оруулж улмаар хулгана барьж идсэн байна. […]