2021-04-22

ФОТО: Монголын шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунг хийлгэв

Монголын үндэсний олимпийн хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл /2021.04.21/ вакцинжуулалтын хоёрдугаар тунг үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ. […]

2021-04-07

МҮОХ: Н.Түвшинбаярын Олимпийн медаль нь халдашгүй ДАРХАН ӨВ юм

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын эзэн. ~Н.Түвшинбаярын Олимпийн медаль халдашгүй ДАРХАН ӨВ~ Албан ёсны үнэт […]

2021-03-24

МҮОХ, “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран ажиллана

Монголын Үндэсний Олимпийн Хороо М-Си-Эс Кока-Кола компанитай дөрвөн жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичигт М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпийн наадмуудад […]

2021-03-16

“Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадам”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2017 онд авсан. Уг наадмыг зохион байгуулах асуудлаар өнөөдөр /2021-03-16/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улаанбаатар спорт менежмент НТӨХК-ийн захирал Б.Тамир болон холбогдох албаны хүмүүс уулзаж, санал солилцлоо. ~”Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадам”-ын бэлтгэл […]

2020-08-18

Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комиссод ажиллана

Азийн олимпын зөвлөлөөс 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах хороог сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдийн нэрсийг зарлалаа. Уг комисс нь нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ажиллах юм. 2030 оны Азийн наадмыг зохион байгуулахаар Катарын Доха, Саудын Арабын Рияд хотууд өрсөлдөж байгаа бөгөөд тус комиссын гишүүд нь тухайн хотуудад […]

МҮОХ-оос олон талт цахим үйлчилгээг эрчимжүүлнэ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны ажилтнууд өнөөдөр /2020-04-13/ цахимаар хуралдлаа. Хурлаар үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчид, олон нийтэд чиглэсэн видео контентуудыг бэлтгэн хүргэх, цахим уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг эрчимжүүлэхээр санал бодлоо солилцов. Ирэх долоо хоногт МҮОХ-ны тамирчдын […]