2019-11-04

Нийтийн тээврийн явуулын оношилгоо, үзлэг эхэллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалт эхэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, […]

18 нэгж байгууллагын 1226 автобусыг бүрэн камержуулав

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан тус компаниудад хүлээлгэн өгчээ. Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерыг ашиглах журмыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, […]

Нийтийн тээврийн үйлчилгээний СТАТИСТИК мэдээллийг, автобусанд байршууллаа

Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ. “Инфографик мэдээлэл”-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацийг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, […]

Автобусууд бүрэн камержсан ч, 80 хувь нь ажилладаггүй!

Нийслэлийн нийтийн тээврийн автобусуудыг бүрэн камержуулсан байдаг ч үнэн хэрэг дээрээ 80 хувь нь ажилладаггүй байна. Нийтийн тээврээр зорчихдоо иргэд халаасны хулгайд цөөнгүй өртдөг. Нийслэлийн хэмжээнд нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг. Эдгээр автобус тус бүрт 3-4 камерыг суурилуулсан байдаг ч 80 орчим хувьд нь камер ажилладаггүй гэж мэдээллээ. Халаасны хулгайн гэмт хэрэг […]