Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тогтоол батлагдана
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улс санаачлан хоёр жил тутам хэлэлцүүлдэг “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав. Энэ удаагийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүх бүлгийг чадавхжуулах, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт хөдөөгийн эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг анхаарах, жендэрийн мэдрэмжтэй сургалтын тогтолцоо хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжтэй бодлого […]