ОХУ-Монгол улс эрчим хүчний салбарт хамтарна

Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний Сайд А.В.Новак нар ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг өнөөдөр  Москва хотноо байгуулав. Тус хэлэлцээрийг байгуулсанаар эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар үр ашигтай, эдийн засаг, шинжлэх ухаан – техникийн хамтын […]

2019-12-04

АЙЛЧЛАЛ: Москва хотын хүндэт харуулын гарнизон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас […]

2019-12-03

ОХУ: Том автобус осолдож, 20 орчим зорчигч амиа алджээ!

ОХУ-ын Алс Дорнодод 40 гаруй зорчигчийг тээвэрлэж явсан автобус осолдож, 20 орчим хүн амиа алдсан таагүй үйл явдал болжээ. Энэхүү автобус өндөр гүүрэн дээрээс унасны улмаас ийнхүү олон хүн амь насаараа хохирсон байна. Ослын шалтгаан нь зорчигч тээврийн автобусны дугуй буудсаны улмаас жолоодлого алдагдаж, гүүрэн дээрээс унасан гэж үзэж байгаа аж. Автобус 6 метрийн өндөр […]

2019-11-21

Евгений Плющенкогийн уран гулгагч хүүг заналхийлжээ!

ОХУ-ын нэр тамирчин, уран гулгалтын олимпийн аварга Евгений Плющенко болон түүний эхнэр продюсер Яна Рудковская нарын зургаан настай хүү Александрыг алахаар заналхийлсэн тул тэрээр цагдаад хандсан байна. REN TV-ийн мэдээлснээр хүүхдийг нийгмийн сүлжээгээр үл таних эмэгтэй заналхийлсэн байна. “Тийм, тийм” хэмээн Плющенко мэдээллийг баталжээ. Плющенкогийн хүү уран гулгалтын бэлтгэл дээр гэмтэл авснаас эрүүг нь тайрчээ. […]

2019-11-05

Супер “ОД” Алла Пугачева арван жилийн дараа тоглоно

Оросын эстрадын урлагийн супер “ОД” Алла Пугачева 10 жилийн завсарлага авч байгаагаа Минск хотноо болсон тоглолтынхоо үеэр мэдэгджээ. “Янз бүрийн тоглолтод дуулах урилга ирдэг, хаана, ямар тоглолт болохыг би таашгүй. Зарим нэг урилгад зөвшөөрөх байх. Үүнээс өөр зүйл хийхгүй. Тэгэхээр намайг хүлээж байгаарай. Бие даасан тоглолтоо хийнэ гэвэл, 80 насандаа магадгүй юм” хэмээн Алла ярьжээ. […]

“Russia Study” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

Өнөөдөр \2019.03.14\”Оросын боловсролын үзэсгэлэн 2019″  Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээлтээ хийсэн бөгөөд мастер хичээл явагдаж мөн их дээд сургуулиудын төлөөлөгчид сургуулийн суралцах орчин, дотуур байр, чөлөөт цагаа өнгөрөөх боломжуудын талаар эцэг эх, сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Харин маргааш 17.00 цагт “Russia Study” сайтын онлайн бүртгэл дуусах бөгөөд энэ сарын 18-22-ны хооронд тэтгэлгээр суралцах элсэлтийн […]

Ерөнхийлөгч В.Путин криптовалютын хууль тогтоомжоо танилцуулна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улсынхаа засгийн газрыг криптовалюттай холбоотой хууль тогтоомжийг энэ оны 7 дугаар сар гэхэд гаргасан байх үүрэг даалгаврыг өгчээ. Орос улс нь оны эхээр дижитал санхүүгийн өмч гэх ойлголтын тодорхойлолтыг тэлж, криптовалютыг оролцуулан тооцох болсон. Ерөнхийлөгч Путин нийт 47 тогтоол шийдвэрийг баталгаажуулсны дотор, засгийн газрыг Төрийн Думтай хамтран ажиллаж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх […]

ОХУ: Криптовалютыг хуульчлах хангалттай орчин бүрдээгүй

ОХУ-ын хууль зүйн сайд криптовалютын талаар мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Хууль зүйн сайд Александр Коновалов нь 2 сарын 13-нд засгийн газрын хуралдаан дээр үг хэлэхдээ Орос улсад криптовалютыг хуульчлах, хүлээн зөвшөөрөх хараахан болоогүй гэдгийг онцолжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж буй санхүүгийн системийн хуулийн тогтолцоо нь криптовалютаар төлбөр […]