ПЕРУ: “Дакар ралли 2019” уралдаанд амжилттай оролцлоо

Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэр дээр 10 өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдааны авто машины төрөлд ур чадвар, эр зоригоо сорьсон Монгол Улсын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж барианд орлоо. Өчигдөр авто спортын дэлхийн шилдэг дээд ангиллын энэ уралдааны 10 дахь өдрийн гараа болж 41 дэх удаагийн “Дакар Ралли” өндөрлөв. […]