Налайх, Хонхор чиглэлд ‘рэйлбус’ үйлчилгээнд гарлаа
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг засаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн юм. Зам хаасан ч иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нийтийн тээврээр зорчуулахын тулд өчигдрөөс Улаанбаатар-Баян чиглэлд рэйлбус явуулж эхэлсэн талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ. Рэйлбус Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, Амгалан […]