
НАСА сарнаас нисгэгчийнхээ ялгадсыг авчирна
АНУ-ын сансрын нисгэгчид 50 гаруй жилийн өмнө саран дээр буухдаа хүний мөр, Америкийн далбаа зэрэг чухал баримтуудыг үлдээсэн гэдэг. Үүнээс гадна тэд сансрын аяллын турш хуримтлуулсан хог хаягдал, ялгадсаа уутанд хийж сарны гадаргуу дээр орхисон гэх мэдээлэл бий. Саяхан сэтгүүлч Брайан Ресник хүмүүс сарыг бохирдуулж үлдээсэн хог хаягдлаа дэлхийд буцааж авчрах ёстой гэсэн санааг дэвшүүлжээ. […]
