2021-05-08

ДЭМБ-аас БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг БҮРТГЭЛЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өчигдөр Хятадын төрийн өмчит “Синофарм” компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх ЗӨВШӨӨРӨЛ олгожээ. ДЭМБ “Синофарм”-ын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад зөвшөөрөл олгосон билээ. Ингэснээр дэлхий дахинд вакцины тэгш хүрэлцээг хангах зорилготой хэрэгжиж буй COVAX хөтөлбөрт “Синофарм”-ын вакцин нэмэгдэж бага болон дунд орлоготой орнуудад нийлүүлэлт […]

2021-05-04

Өнөөдөр 148,800 тун Vero Cell вакцин ирнэ

Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буй. Улмаар хасгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ. Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,467,200 болжээ. Өнөөдөр 148,800 тун вакцин ирэх юм байна.

2021-03-10

Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм вакциныг хийлгэлээ

Өнөөдөр буюу 2021/03/10-ний өдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэв. Түүнчлэн өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. ~Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм […]