2021-03-16

Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайж байна

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. […]

2020-05-12

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 35 […]

2019-12-25

Сүхбаатар аймагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтарсан уулзалт, сургалт, сурталчилгаа хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагууд болон тус аймгуудын хууль хүчний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сард Баруун-Урт хотод зохион байгуулсан. Уг […]

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймагт ажиллаад ирлээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мал төллөлт 50 гаруй хувьтай, хөдөө аж ахуй салбарын ажил эрчимтэй өрнөж буй энэ үед Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тус аймгийн Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран “Ашиг шим өндөртэй эрүүл мал, эклогийн цэвэр эрүүл хүнс үйлдвэрлэгчдээрээ дэлхийд танигдана” зорилгын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн […]