2021-05-07

Сөүл-Улаанбаатар нислэгээр 138 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна. Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүлэв.

2021-05-06

Ханой-Улаанбаатар нислэгээр 77 иргэн эх орондоо ирлээ

Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн. Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдана.

2021-04-29

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн […]

2021-04-27

Тавдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн ХУВААРЬ

УОК-ын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаар агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэл хангах үүрэг өгсний дагуу бэлтгэл ханган ажиллаж буйгаа ИНЕГ-аас мэдээллээ. УОК-оос тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн гаргасан тавдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг хүргэж байна.

2021-04-26

Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн үүргийн ОНГОЦ буулаа

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өнөөдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. ~Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн үүргийн ОНГОЦ буулаа~ Тус нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад […]

2021-04-14

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр оройн 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм. Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

2021-04-13

Өнөөдөр Япон улсаас 156 иргэн ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. ~Өнөөдөр Япон улсаас 156 иргэн ирнэ~ Тус нислэгээр нийт 156 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

2021-04-01

Энэ сард төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар ~Энэ сард […]

2021-03-31

БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021-03-31/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг […]

2021-03-26

Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад ӨӨРЧЛӨЛТ оруулав

Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөөр БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс буцах хүсэлт гаргасан иргэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандан Улаанбаатар хот […]