2021-03-29

УОК, Засгийн газрын хуралдаанаар хэзээнээс хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Коронавирусын халдварын тоо 575 хүрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдахаар болжээ. Засгийн газар 17.00 цагаас хуралдахаар товлоод байгаа бол Улсын онцгой комисс түүнээс наана хуралдаж ямар арга хэмжээ авах тухай саналаа боловсруулах юм байна. Улсын онцгой комисс болон Засгийн газраас халдварын тархалтыг 14 хоног ажиглаад буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио […]

2021-03-26

Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн ХУВААРЬ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр […]

2021-03-25

УОК: Иргэн Г.Баасанг ковидын халдвар авсан гэх мэдээлэл НИЙТЛЭЭГҮЙ

АТГ-ын хяналтын зөвлөлийн дарга Г.Баасангаас коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Тухайн мэдээллийг УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн гэж буй боловч УОК тухайн мэдээллийг үгүйсгэлээ. УОК албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “УОК-ийн Шуурхай штабаас иргэн Г.Баасанг ковидын халдвар авсан гэж ямар нэгэн мэдээлэл огт гаргаагүй. Хувь хүний нэр, албан тушаал, хувийн мэдээллийг УОК зарладаггүй […]

2021-03-25

“Токио-Улаанбаатар” чиглэлийн үүргийн онгоц 20:25 цагт газардана

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021-03-25/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардана. Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн […]

2021-03-24

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн тав нь жирэмсэн, зургаа нь өндөр настан, найм нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай […]

2021-03-24

Халдвар тархах ӨНДӨР эрсдэлтэй нийслэлийн зургаан дүүргийн 48 хороо

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1,824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байна. […]

2021-03-23

УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй, “улбар шар” түвшинг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

Ковид19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Эрүүл мэндийн яамны зүгээс 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал гаргаад буй. Харин Улсын онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 5 хүртэл хатуу хөл хорио тогтоохгүйгээр ” улбар шар” түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хадгалах шийдвэр гаргажээ. Гэхдээ халдвар эрчимтэй […]

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр ХИЧЭЭХ шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзав. /2021-03-22/ Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 […]

2021-03-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨЛ ХОРИО тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна. Уулзалтаар Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр /2021-03-22/ хуралдуулах үүрэг өгсөн байна. Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгчээ. Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байгаа. Харин халдварын […]

2021-03-19

Нийслэл, Дүүргийн онцгой комисс, ХӨСҮТ-ийн төлөөллүүд нэг дор байрлана

Шадар сайд С.Амарсайхан Тандалт, тусгаарлалтын шуурхай багийг хуралдуулж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байгаа ажлаа ярилцав. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэл, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг Улсын онцгой комиссын Шуурхай штабт нэгтгэн ажиллуулах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Тусгаарлалтад орсон […]