2021-03-17

Гадаадаас эх орондоо ирсэн иргэд АНХААР!

Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр 2020 оны 03 дугаар сараас 10 дугаар сард эх орондоо ирсэн иргэд гадаад пасспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ирж авна уу. Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд гадаад пасспортыг олгож байгаа бөгөөд 51-266828 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

2021-03-16

УОК-оос ЭМГЭНЭЛ илэрхийллээ

УОК-оос Хүчтэй шороон шуурганы улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ /2021-03-16/ Эмгэнэлд, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Улсын онцгой комиссоос […]

2021-03-15

Эмч, ажилчдын илүү цагийн “ХӨЛС”-ийг яаралтай олгохыг үүрэгдэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан /2021-03-13/Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгав. ХӨСҮТ-ийн ажлын зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад хэрхэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул танилцуулав. ~Эмч, ажилчдын илүү цагийн “ХӨЛС”-ийг яаралтай олгохыг […]

2021-03-15

Шадар сайд С.Амарсайхан Төв аймагт ажиллав

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 04-ний өдөр Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймаг орон нутгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгав. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагаас 370.000 толгой мал бусад аймгаас отроор өвөлжиж байна. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс тэжээлийг малчдад хүргэжээ. […]

2021-03-15

Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд хязгаарлав

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, […]

2021-03-12

УБ-аас орон нутаг руу зорчих бол аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Гуравдугаар сарын 8-ны өдрийн Улсын Онцгой комиссын хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон билээ. Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна. Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн […]

2021-03-11

Аймгууд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд “хязгаарлалт” тогтоох боломжтой

Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна. -Тэгвэл гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн […]

2020-08-25

Хөл хориог есдүгээр сарын 15 хүртэл сунгах ШИЙДВЭР гарлаа

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020-08-26/ боллоо. Гарсан шийдвэрийг 12:00 цагт Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоолоор баталгаажуулсны дараа нэгдсэн мэдээ гаргах юм байна. Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжжээ. ~Хөл хорио есдүгээр сарын 15 хүртэл сунгагдах ШИЙДВЭР гарлаа~ Өнгөрсөн […]

2020-08-13

30 мянган ширхэг амны хаалт ирж, УОК-т хүлээлгэн өглөө

БНХАУ-д төвтэй Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ. Тэдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын […]

2020-07-30

УОК-т нийт 7,4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. ~УОК-т нийт 7,4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ~ Өнөөдөр буюу 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256 иргэдээс 7.4 нийт төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3,9 тэрбум […]