2020-02-27

“COVID-19”-ын эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээнд нэмэлтээр 6.5 тэрбумын төсөв баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд […]

2020-02-10

УОК: Сар шинийн баярыг нэг удаадаа хориглох саналыг ҮАБЗ-д танилцуулна

Онцгой комисс шийдвэрээ танилцууллаа Улсын онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн тархалт, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комисст танилцуулсан юм. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. […]

2020-02-10

УОК-ын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллав

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” хилийн боомтуудад ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ЗТХЯ, […]

2020-02-06

УОК: Гахай болон тахианы мах, өндөгний импортыг хориглох эсэхийг шийднэ

Улсын онцгой комисс хуралдаж, БНХАУ-д шувууны томуу илэрсэнтэй холбоотой гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газарт оруулах шийдвэр гаргажээ. Мөн коронавирусийн улмаас Замын-Үүд зэрэг хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал ярвигтай болсон учраас Улсын онцгой комисс газар дээр нь ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна. ~гахай болон тахианы мах, өндөгний импортыг […]