
“Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ” уралдаан болов
Ховд их сургууль, Күнзийн институт хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, болон Күнзийн институтийн суралцагчдын дунд “Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгууллаа. Тус уралдааны англи дууны төрөлд 141 оюутан, сурагч оролцсон бол хятад дууны төрөлд 20 оюутан, сурагч оролцож дуулах ур чадвараа сорин өрсөлдөв. Үүнээс англи дууны төрөлд тэргүүн байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч З.Дөлгөөнгэрэл, дэд байртХИС-ийн НББ-1 ангийн оюутан Ж.Гантөгс, гуравдугаар байрт ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч […]