Хүүхдийн сурах хүсэлд СӨРӨГ нөлөө үзүүлдэг ШАЛТГААН

      Эцэг, эх бүр хүүхдийнхээ сурлагад санаа тавьж, амжилттай байхыг хүсдэг. Эцэг эхчүүд амжилт нь чанартай боловсрол мэдлэгээс бий болдог гэж үздэг. Зарим хүүхэд идэвх чармайлт ихтэй, сурах дуртай байдаг бол, зарим нь огт сурах дургүй байдаг. Тэгвэл хүүхдийн сурах хүсэлд нь нөлөөлдөг 5 хүчин зүйлийг товчхон дурдая. Сурахыг уйтгартай зүйл гэж боддог […]

Ковидтой үеийн хүүхдийнхээ суралцах үйл явцыг дэмжих ЗӨВЛӨМЖ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, цахимаар сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ үед хамгийн ойрын “багш” нь эцэг, эхчүүд болсон. Тиймээс хүүхдийн хичээлийг хийлгэх, тэдний хөгжлийг дэмжих, хямралыг даван туулах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Гэртээ хүүхдэд ЭЭЛТЭЙ орчин бүрдүүлье !

Эрхэм аав, ээж та гэрийнхээ аюулгүй орчныг үнэлээд ХҮҮХДЭД аюултай байа гэж үзвэл дараах зөвлөмжийн дагуу аюулгүй байдлаа хангаарай. Цахилгааны утас ил гарсан байвал яаралтай цахилгааны туузаар ороох улмаар мэргэжлийн цахилгаанчин дуудаж, шалгуулж янзлуулах Зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, галалгаа хийхдээ ОБЕГ болон мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөг дагах Гэрийнхээ […]

Бяцхан хүүхдээ салхилуулахдаа анхаар…

Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөмжөөс хүргэж байна. Сүүдэрт суухаас татгалз: Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурдсан цагт хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь дээр. Машины зогсоолоос холд: Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. […]

2020-05-05

ФОТО: Үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж “Хором бүрээ анхааръя”

Наад зах нь л хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа явахдаа сониуч занг нь хөдөлгөж аюулд оруулах бүхнийг хол тавьж байя. Усны крант, цахилгааны залгуур, халуун сав, ус буцалгагч, асаагуур, хийн плитка гээд хүүхдийг аюулд оруулж мэдэх бүх эд зүйлсээ шалгаж нягталдаг болчихвол хүүхэд хамгаалалд бага ч болов ахиц гарна.

Хүүхдүүдэд “COVID-19”-ын талаарх мэдээллийг хэрхэн өгөх вэ?

Коронавирустай холбоотой үнэн, худал нь үл мэдэгдэх цуу яриа олон нийт дунд хөвөрч, хүүхдүүдийн сэтгэлзүйд хүнд тусан, цочрол өгөх, айдаст автуулах өндөр магадлал үүсээд байна. Харин үүнд эцэг, эхчүүд онцгой анхаарал хандуулж вирусийн тухай үнэн зөв, нотолгоотой мэдээллийг хүүхдүүддээ тайлбарлан, тайвшруулж, хэрхэн ариун цэврээ зөв сахиж, халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой талаар ойлгуулах нь хамгийн […]

Хүүхэд ба усны ач холбогдол…

Хоол тэжээлийн бүрэлдэхүүний гол хэсэг бөгөөд хүний амьдралын явцад ус чухал үүрэгтэй. Бие махбодод явдаг бүх л бодисын солилцоо усны оролцоотой явдаг. Мөн эцсийн бүтээгдэхүүн биеэс гарахад чухал нөлөөтэй. Бодисын солилцооны үр дүнд биед ус үүсч байдаг. Ус багасахад хүнд ялангуяа хүүхдэд хоол багадсанаас илүү хүндээр тусна. Хөхүүл хүүхдэд илүүдэл шингэн шаардлагагүй. Эхийн сүү хүүхдэд […]

2020-02-19

Талийгаач охидын эцэг, эх цугларсан хандивын мөнгөөр САЙН ҮЙЛ хийв

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 06-ны өдөр гарсан билээ. Охидын аав Өмнөговь аймагт ажиллаад эзгүй, харин ээжийг нь хичээл амарсан ч цэцэрлэгийн эрхлэгч нь ой тэмдэглэх баярын концерт бэлтгэхээр дуудсан хойгуур охид амиа алдсан […]

Хүүхдийг харгалзах хүнгүйгээр, хараа хяналтгүй орхихдоо АНХААР !

“БНХАУ-д илрээд буй томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор улс орон даяар бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, сургууль цэцэрлэгийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 01 дүгээр хуралдааны шийдвэрээр “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан […]

Хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулав!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 263 мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас таван хүн гэмтэж бэртжээ. Үүнээс нэг нь хүүхэд байв. Иймд өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн энэ өдрүүдэд […]