Х.Баттулга: Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах […]