2020-03-24

Цас орж, цасан шуурга шуурна!

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш буюу 24-нд Хөвсгөлийн зүүн хэсэг, Завханы нутаг, Булганы хойд хэсгээр, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи секундэд18-20 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон […]

2020-02-20

АНХААР: УБ -Хөшигийн хөндий-Мандалговийн уулзвар явган шуургатай байна

А40 дугаартай Улаанбаатар -Хөшигийн хөндий-Мандалговийн уулзвар 13:00 цагийн байдлаар явган шуургатай байна. Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ.

2020-02-20

АНХААР: Өнөөдөр зүүн болон говийн аймгуудаар цасан шуургатай

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс […]

2020-02-11

Маргаашнаас цасаар шуурч, хүйтний эрч нэмэгдэнэ

Маргаашнаас цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны хоёрдугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэе. Энэ сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн […]

2020-01-30

АНХААР: Цас орж, цасаар шуурна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч […]