2021-03-26

ШУУРХАЙ: Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. /2021-03-26/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. […]

2021-03-25

ШУУРХАЙ: Улаанбаатар хотод 267 хүнээс, орон нутагт 18 хүнээс халдвар илэрлээ

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 285 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 456 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр илэрсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, […]

2021-03-24

ЭМЯ: 218 хүнээс коронавирусийн халдвар илэрч, тохиолдол 5,610 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021-03-23/ Өчигдөр улсын хэмжээнд 12,605 хүний сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,610 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3,947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг […]

2021-03-23

ЭМЯ: 206 хүнээс коронавирус илэрч, Улаанбаатар хот бүхэлдээ ГОЛОМТ болсон

Өчигдөр 12,326 хүний сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо. Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн […]

2021-03-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨЛ ХОРИО тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна. Уулзалтаар Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр /2021-03-22/ хуралдуулах үүрэг өгсөн байна. Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгчээ. Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байгаа. Харин халдварын […]

2021-03-22

16 аймгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ирж ажиллана

Улаанбаатар хотод үүссэн “Ковид-19” халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ. Аймаг бүрээс ирсэн баг тус бүрт эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх […]

2021-03-19

ЭМЯ: “Ковид19” халдварын 160 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 сорьцод шинжилгээ хийснээс 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ийнхүү улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 4,658 болж байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эмчлэгдээд байна. Шинээр халдвар […]

2021-03-18

ЭМЯ: Өнгөрсөн 24 цагийн байдлаар,158 хүнээс коронавирус илрэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийгээд байна. /2021-03-18/ Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 158 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад 17 044 хүнд шинжилгээ хийжээ. Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 498 тохиолдол бүртгэгдсэнээс 3 212 нь эдгэрээд байна. ХӨСҮТ, Цэргийн […]

2021-03-17

Зөвхөн ЦАГ авсан иргэдээс ШИНЖИЛГЭЭ авч байна

Нийслэлд өнөөдөр /2021-03-17/ “COVID-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 11 цэгт авч байна. Энд Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүрэгт мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээрх цэгүүд орж байна. Сүхбаатар дүүргийн 31, Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль, Чингэлтэйд 50 дугаар сургууль, Багануур […]

2021-03-17

ЭМЯ: 130 хүнээс халдвар илэрч, 9 хүний халдварын эх уурхайг хайж байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, “Сүүлийн хоногт 16,800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,340 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд […]