2021-04-30

“AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тундаа Sputnik V хийлгэж болно“

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Дэлхийд 100 орчим вакциныг туршиж байна. Үүнээс 11 вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байна. Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тундаа Sputnik V хийлгэж […]

2021-04-22

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны даатгалын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нарын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн […]

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй ЦАХИМ хурал хийв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй цахимаар хуралдлаа. /2021-04-20/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй цахимаар хуралдлаа. Хурлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа коронавируст халдвар (COVID-19)-ийн судалгааны ажлуудын явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх судалгааны төслүүдтэй танилцлаа. Судалгааны төслүүдээс “COVID-19”-ийн үед Монголын уламжлалт анагаах ухааны эмүүдийн эмнэлзүйн […]

2021-04-15

СХД-ийн шинээр нээгдсэн “ЖИШИГ” эмнэлэгт Шадар сайд ажиллав

       Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт тус эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Тус […]

2021-04-07

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. “2021 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Илүү шударга, эрүүл дэлхий ертөнцийг бий болгон эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улс Үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг ханган хүн амд эрүүл […]

ДЭМБ: Цаашид шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллана 

     Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нь covid-19 өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг хийсэн юм. Уулзалтын эхэнд Монгол улсад covid-19 өвчний дотоодын халдвар бүртгэгдэж, өдөрт гарах шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх л тусламжийг үзүүлж буйд […]

2021-04-01

1100 хүүхэд “Ковид19”-ийн халдвар авсан байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “1100 орчим хүүхэд халдвар авсан. Гэр бүлд халдварын тохиолдол өндөр гарч байгаатай холбоотой буюу эцэг, эхээсээ хүүхдүүд халдвар авч байна” гэж мэдээллээ. С.Энхболд сайд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох […]