2021-03-18

Баянзүрх дүүрэгт “Ковид-19”-ын халдварын голомт зонхилж байна!

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж. ~Баянзүрх дүүрэгт “Ковид-19”-ын […]

2021-03-18

Дүнжингарав худалдааны төв 23-ныг хүртэл ажиллахгүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дүнжингарав худалдааны төв энэ сарын 23-ныг хүртэл ажиллахгүй. Тус дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул гуравдугаар сарын 17-ны 06.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ.

2021-03-17

БЗД-ийн 26-р хороонд 5 хоногийн хугацаатай ХӨЛ ХОРИО тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ. Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрийн хөл хорионд хамрагдсан бүс буюу Хүннүгийн гудамжны “Home plaza”-гаас зүүн тийш “Жанжин” зах руу нийлдэг гарц, Их […]

2021-03-10

БЗД: “КОВИД-19”-ын эсрэг дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулав

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар эрсдэлт хүн амыг дархлаажуулах ажил 2-р сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Үүнээс хойш БЗД-ийн хэмжээнд нийт дөрвөн цэгээр дамжуулан дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулаад байна. ~”КОВИД-19″-ын эсрэг дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулав~ Тодруулбал, БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиник, Нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг гэсэн дөрвөн цэгт улсын болон хувийн […]

2020-04-21

БЗД-ийн 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундах зам […]

2020-04-16

БЗД: Ковид-19 халдвараас сэргийлж нүхэн жорлонгуудад ариутгал хийнэ 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ төрлийн Коронавирус буюу ”Ковид-19”-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг шат дараатай зохион байгуулж байна. ~Ковид-19 халдвараас сэргийлж нүхэн жорлонгуудад ариутгал хийнэ~ Тодруулбал дүүргийн хэмжээнд 20 хороонд нүхэн жорлонтой 42.925 өрх байгаа бөгөөд эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай 16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөж […]

2020-04-02

БЗД-ийн хэмжээнд 18.958 м.кв талбайд ариутгал хийжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ. Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн […]

2020-02-05

БЗД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших болон олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийн тоон үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрөгч онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 42 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн бол хүний эрүүл мэнд […]

2019-12-02

БЗД-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр дүүргийн 28 хорооны төлөөлөл болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэний төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ~БЗД-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ~ […]

2019-11-22

Баянзүрх болон Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулна гэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн […]